Гүрү Готопа багш - Готопа Академи

ГОТОПА АКАДЕМИ

Гүрү Готопа багш

Ж.Доржготов — Үүсгэн байгуулагч, Тэргүүний багш

Гүрү Готопа багш буюу Ж.Доржготов нь хүний дотоод хөгжил, ухамсрын боловсрол, бясалгалын арга ухааныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн амьдралаа зориулсан багш, сургагч, бясалгагч юм.

Тэрээр 1978 оны 1 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрж, бага насныхаа жилүүдийг Өвөрхангай аймгийн Хужирт суманд өнгөрүүлжээ. Хүүхэд наснаасаа амьдралын утга учир, хүний мөн чанарын талаар эргэцүүлэн бодож, мэдлэг боловсрол эзэмшихийн зэрэгцээ дотоод хөгжлийн эрэл хайгуулд тэмүүлж ирсэн байна.

Ж.Доржготов

Гүрү Готопа багш

  • Төрсөн: 1978.01.13, УБ хот
  • ШУТИС — Цахилгаан системийн автоматжуулалт
  • 2010 — Даяанчлалын зам
  • 2011 — Готопа Академи үүсгэн байгуулсан

НАМТАР

2004

Дээд боловсрол — ШУТИС

Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, Улаанбаатар хотын Дулааны Цахилгаан Станц-3-т ажиллаж, улмаар уул уурхайн салбарт үргэлжлүүлэн ажилласан. Энэ хугацаа сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

2010

Даяанчлалын зам — Дотоод эргэлт

Материаллаг амжилтаас илүү хүний дотоод амар амгалан, жинхэнэ аз жаргалын үнэ цэнийг эрэлхийлж бясалгалын гүн ухаан руу хөтлөгдсөн. Нэг жилийн турш гүн бясалгал, дотоод танин мэдэхүйн дадлыг тууштай хэрэгжүүлж, хүний ухамсарын хөгжлийн талаар гүн ойлголтыг олжээ.

2011 — ӨНӨӨДӨР

Готопа Академи — Олон нийтийн үйлчилгээ

Бясалгалын мэдлэг, туршлагаа олон нийттэй хуваалцаж сургалт, лекц, бясалгалын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр Готопа Академийн тэргүүний хувьд олон мянган суралцагчдад дотоод амар амгалан, зөв ухамсар, энэрэнгүй сэтгэлийн үнэ цэнийг түгээн ажиллаж байна.

СУРГААЛЫН ГОЛ УТГА

"Бясалгал нь зөвхөн бясалгалын танхимд хийх дадал бус, өдөр тутмын амьдралд хэрэгжих ухамсарт амьдралын хэв маяг юм."

— Гүрү Готопа багш

Гүрү Готопа багшийн сургаалын гол мөн чанар нь хүн өөрийгөө танин мэдэж, сэтгэл оюунаа хөгжүүлэн, амьдралдаа зөв хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд оршдог. Түүний удирдан хөгжүүлж буй Готопа Академи нь бясалгал, дотоод хөгжил, ухамсрын боловсролын чиглэлээр олон нийтийн суралцах, хөгжих орон зай болон өргөжин хөгжиж байна.

БАГШИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ

Бясалгалын замд хамт алхаарай

Агуулга засах

💡 HTML форматчлал ашиглаж болно: <strong>Тод</strong>, <em>Налуу</em>