ГОТОПА АКАДЕМИ

Бясалгагчийн мөрдөх журам

Готопа бясалгалын төвийн ёс зүйн дүрэм

Готопа бясалгалын төв нь хүн бүрийн дотоод гэрлийг асааж, энэрэл нигүүлсэл, уужим ухааныг дэлгэрүүлэх ариун орон мөн. Энэхүү журам бол хязгаар биш — ухамсартай амьдрах уриалга юм.

1. Нийтлэг үндэслэл

1.1

Готопа бясалгалын төв нь хүн бүрийн дотоод гэрлийг асааж, энэрэл нигүүлсэл, уужим ухааныг дэлгэрүүлэх ариун орон мөн.

1.2

Энэхүү журам нь бясалгагчдын хооронд итгэл, энэрэл, хүндэтгэлд суурилсан орчинг бүрдүүлж, төвийн дотоод соёл, сахилга бат, оюуны өсөлт, сүнслэг эв нэгдлийг хадгалахад чиглэнэ.

1.3

Бясалгагчийн хувьд энэ журам бол хязгаар биш, харин ухамсартай амьдрах уриалга юм.

2. Бясалгагчийн мөрдлөг

2.1 · Итгэл ба хүндэтгэл

Бясалгагч нь Оройн дээд Бурхад, Их багш, Очирт багш, багш нартаа чин үнэн сэтгэл, итгэл, хүндэтгэлээр хандана.

2.2 · Энэрэл ба эв нэгдэл

Төвийн ажилтан, бясалгагч нартай найрсаг, уужим сэтгэлээр, үг хэл, үйлдлээрээ бусдыг тэтгэхүйцээр харьцана.

Сургалт, зан үйл бүрд хамтын хөгжил оршдог болохоор "би"-гээс илүү "бид"-ийг эрхэмлэнэ.

2.3 · Бясалгалын сахилга

Төвд орж ирэх бүрдээ сэтгэлээ төвлөрүүлж, багш нартаа хүндэтгэл үзүүлж, дотоод нам гүмд нэвтэрнэ.

"Ум Готопа Хри Суухаа" тарниар бясалгах нь сэтгэлийг ариусгаж, гэрлийн орон зайг нээдэг учир анхааралтайгаар өдөр бүр давтана.

2.4 · Хувцас, хандлага

Анхан шат

Цагаан цамц, орхимж

Ахисан шат

Цагаан цамц, хүрэн таншин, орхимж

Гадаад өнгө нь энгийн байвч, дотоод сэтгэл нь ариуссан байхыг эрхэмлэнэ.

2.5 · Суралцах ёс

Суралцах явцдаа багшийн зөвлөмжийг хүндэтгэн дагаж, аливаа асуултаа хүндэтгэлтэйгээр тавина.

Давтлага, шалгалт, сургалтын нөхцөл нь ухаарал гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд урам зориг, хичээл зүтгэлд тулгуурлана.

Алдаа бол өсөлтийн нэг шат гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө өршөөж, дахин хичээхэд төвлөрнө.

2.6 · Ёс суртахуун ба бусдад хандлага

Бясалгагч өөрийгөө бусдаас дээгүүр тавихгүй, харин өөрийн дотоод гэрлээр бусдыг гэрэлтүүлэхийг хичээнэ.

Сурсан зүйл, зан үйлийг өөрийн шуналаар бус, бусдын амгаланд зориулан хэрэглэнэ.

2.7 · Сургалтын эрх ба оюуны өмчийн хамгаалалт

Бясалгагч нь Их багшийн заасан хичээл, номлол, зан үйл, бясалгалын арга, тарни болон сургалтын агуулгыг Готопа Академийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бусдад заах, дамжуулах, сургалт хэлбэрээр ашиглахыг зөвшөөрөхгүй.

Дээрх сургалтын бүх агуулга нь оюуны өмчийн эрхээр баталгаажсан бөгөөд зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, заах, контент, бүтээгдэхүүн хэлбэрээр ашиглах нь оюуны өмчийн эрх зөрчсөнд тооцогдоно.

Энэхүү заалт нь хязгаарлалт бус, уламжлалын ариун чанар, цэвэр байдал, багш шавийн харилцааны ёс зүйг хамгаалах зорилготой.

3. Цэвэр орчин ба нийтийн талбайн эмх цэгц

3.1

Бясалгагч бүр төвийн сургалт, бясалгалын тамхимын орон зайг өөриймсөг сэтгэлээр хандаж, анхны байрлалд нь цэгцлэх үүрэгтэй.

3.2

Агаар сэлгэж, хог хаягдлыг ангилан хурааж, цэвэр, гэрэлтэй орчныг хадгалах нь бясалгалын нэг хэсэг хэмээн ухаарна.

3.3

Нийтийн хэрэгслийг хэрэглэсний дараа угааж, зориулалтын газарт нь буцаан байрлуулна.

3.4

Байгальд ээлтэй хэрэглээ, ус, цахилгаан, материалын хэмнэлт бол гаднах үйлдэл төдий бус дотоод ухамсрын төлөвшил юм.

3.5

Суралцах орчин цэвэр байх тусам, сэтгэл ариусч, бясалгалын гэгээрэл улам гүнзгийрдгийг санана.

4. Гадаад орчны бясалгал ба хамтын үйл ажиллагаа

4.1

Готопа академийн багш, суралцагч, хамт олон нь бясалгалын нэрийн дор хийгдэх аливаа үйл ажиллагааг сэтгэлийн ариусал, ухамсрын өсөлт, хамтын эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулна.

4.2

Бясалгалын орон зайд, дотоод гэгээрэлд саад болох архи, мансууруулах бодис, уур хилэн, атаархал, бусдыг шүүмжлэх сэтгэлийг хатуу хориглоно. Энэ нь зөвхөн дүрэм бус, өөрийн дотоод ариун орон зайг хамгаалах тангараг юм.

4.3

Анги хамт олон бясалгалын нэрийн дор хийгдэх аялал, уулзалт, хамтын бясалгал зохион байгуулах бол энэрэл, хүндлэл, ухаарал, талархлын орон зайг бүтээхэд анхаарна. Үйл ажиллагааны зорилго нь зугаа цэнгэл бус, нийгмийн ухамсрыг өргөх, дотоод гэрлээ хуваалцах байх ёстой.

4.4

Готопа академийн орон зай нь "ариуслын талбар" учир, энд хүн бүр өөрийн үг, үйлдэл, бодлоо ариусгах хичээл хийдэг. Тиймээс архи, сөрөг энерги, уур хилэн, бусдыг үл хүндэтгэх ямар ч хэлбэрийг "дотоод хичээлээ алдаж буй дохио" гэж үзнэ.

5. Маргаан шийдвэрлэх

5.1

Бясалгагчид хоорондоо маргах үед уур, шүүмжлэл бус, сонсох, уучлах, ойлгох хандлагыг баримтална.

"Бусдыг шүүхгүй, зөвхөн гэрлээрээ гэрэлтүүлнэ."

5.3

Хэрэв үл ойлголцол гарвал тухайн үед эв зүйгээр шийдвэрлэж, сэтгэлд үлдээхгүй.

5.4

Маргааныг багшийн оролцоогүйгээр өөр хоорондоо ухаалгаар шийдэхийг хичээнэ.

5.5

Гарцаагүй тохиолдолд ёс зүйн зөвлөлд хүндэтгэлтэйгээр хандаж шийдвэрлүүлнэ.

6. Суралцах явцын тэмдэглэл

6.1

Бясалгагч улирал бүрийн дараа өөрийн хөгжлийн тухай бичвэр хөтөлнө.

6.2

"Би юу сурсан бэ, би юуг орхисон бэ?" гэсэн хоёр асуултаар өөрийгөө тунгаана.

7. Хариуцлага, арга хэмжээ

7.1

Энэхүү журам нь шийтгэл бус, бясалгагчийн ухаарал, хариуцлага, дотоод төлөвшлийг дэмжихэд чиглэнэ.

7.2

Журам зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөлийг харгалзан Ёс зүйн зөвлөлөөс албан ёсны сануулга, зөвлөмж өгч, зөрчлийг засах боломж олгоно.

7.3

Давтан зөрчил гаргасан тохиолдолд бясалгагчийн сургалтад хамрагдах эрхийг түр хугацаагаар хязгаарлаж болно.

7.4

2.7-д заасан оюуны өмчийн хамгаалалттай холбоотой заалтыг зөрчсөн нь тогтоогдвол зөрчлийн ноцтой байдлаас хамааран сургалтын эрхийг хязгаарлах, цуцлах, шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн байгууллагад шилжүүлж болно.

7.5

Дээрх арга хэмжээ нь Готопа Академийн нэр хүнд, бясалгагчийн ухамсарт төлөвшлийг хамгаалах зорилготой байна.

8. Төлбөр, өргөл

8.1

Сургалт, зан үйлтэй холбоотой төлбөрийг төвийн журамд нийцүүлэн шударга, ил тод төлнө.

8.2

Тухайн сар эхэлмэгц сургалтын төлбөрийг заавал хийсэн байх — ингэснээр сургалтанд суух эрх үүснэ.

8.3

Бясалгагч сургалт эхэлснээс хойш 7 хоногийн дотор хичээлд оролцоогүй тохиолдолд сургалтын төлбөрийн 70% хүртэл буцаан олгож болно.

8.4

7 хоногоос хойш буцах хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.

8.5

Бясалгагч сургалтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд дараагийн сарлуу шилжүүлэх хүсэлт гаргаж болно.

8.6

Өргөл, хандив нь сэтгэлийн ариусал, талархлын илэрхийлэл бөгөөд сайн дурын үндсэн дээр байна.

9. ТӨГСГӨЛ

Энэхүү журам нь бясалгагч бүрийн сэтгэлд амар амгаланг төлөвшүүлж, Готопа төвийн орчныг гэрэл, энэрэл, ухаарал, итгэлээр дүүргэх зорилготой.

Агуулга засах

💡 HTML форматчлал ашиглаж болно: <strong>Тод</strong>, <em>Налуу</em>