ГОТОПА АКАДЕМИ
Бидний тухай
Готопа Академи нь хүн бүрийн дотоод ухамсар, сэтгэл зүй, бие махбодын хөгжлийг цогцоор нь дэмжих зорилготой судалгаа, сургалт, бясалгалын академи юм.
Бид эртний бясалгалын уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, сэтгэл судлал, мэдрэл судлалын ойлголттой уялдуулан, хүн бүрт ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар хэлбэрээр түгээхийг зорьдог.
Академийн сургалтууд нь зөвхөн мэдлэг олгохоос гадна хүний дотоод өөрчлөлт, ухамсрын өсөлт, амьдралын чанарыг дээшлүүлэх бодит дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэдэг.
ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД
- Бясалгалд бэлтгэх бэлтгэл анги
- Анхан шатны бясалгалын анги
- Дунд шатны бясалгалын анги
- Ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалт хөтөлбөрүүд
- Багш бэлтгэх болон мэргэшүүлэх хөтөлбөр
ҮНЭТ ЗҮЙЛС
Энэрэл, нигүүлсэл
Бид бусдыг ойлгож, хүндэтгэн, эерэг харилцааг эрхэмлэнэ.
Хамтын хөгжил
Бид бие биенээ дэмжиж, хамтдаа тасралтгүй хөгжихийг эрхэмлэнэ.
Шударга, хариуцлагатай байдал
Бид үнэнч, ил тод, хариуцлагатай хандлагыг баримтална.
Мэдлэг түгээх хандлага
Бид сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, үнэ цэнийг түгээнэ.
Суралцагч төвтэй хандлага
Бид суралцагч бүрийн өсөлт, хөгжлийг нэн тэргүүнд тавина.
Итгэл, боломжийг дэмжих
Бид хүн бүр өөрийн дотоод чадамжаа хөгжүүлэх боломжтой гэдэгт итгэдэг.
БИДЭНТЭЙ НЭГДЭХ